БУЛГАН: Эв нэгдлийн их цагаан суварганд тав дахь хурим боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-16 09:42:20

Булган, 2025 оны аравдугаар сарын15 /МОНЦАМЭ/. "Эв нэгдлийн их цагаан суварга"-нд  тав дахь хосын хуримын ёслол боллоо.


Булганыхан буян хурж, бурхад чуулсан "Эв нэгдлийн их цагаан суварга" ёслол хүндэтгэлийн өргөөндөө залуу хосуудынхаа хурим, балчир үрсийнхээ  сэвлэг үргээх  ёслолыг хийж хэвшээд байна. 


Энэхүү их цагаан суваргандаа Орхон сумын Б.Идэрчулуун М.Должин, Булган сумын Б.Отгонбаяр Л.Оюунтуяа, Бугат сумын Д.Анхбаяр Л.Шижиртуяа, Орхон сумын Т.Дашзэвэг Д.Бадамцэцэг, Булган сумын Б.Билгүүн Г.Ганцэцэг   нарын  таван гэр бүлийн гэрлэх ёслолыг зохион байгуулаад буй тухай тайлбарлагч Ц.Баатар мэдээллээ.


Азид тавд, дэлхийд зургаад өндрөөрөө эрэмбэлэгдсэн “Эв нэгдлийн Их цагаан суварга зөвхөн суварга төдийгүй шашин соёлын төв, аялал жуулчлалын цогцолбор ёслол хүндэтгэлийн өргөөтэй ажээ. 1905 онд бүтээж байсан 120 жилийн түүхт Эв нэгдлийн их цагаан суварга Булган аймагт дахин сүндэрлэсэн юм.



























































Связанные новости