ДОРНОГОВЬ: “Байгаль эхийн бэлэг-2” үзэсгэлэнг олны хүртээл болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-15 17:42:32

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Музей сургалт судалгааны төвийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна.


Түүхэн ойн хүрээнд өрнүүлж байгаа ажлын нэг нь музейн чихмэлч, сэргээн засварлагч Г.Гантулгын "Байгаль эхийн бэлэг-2" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 18-ны 09:00 цагт Музей сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэх юм. Энэхүү үзэсгэлэнгээр тус музейн 80 жилийн түүхэн ойн өдрүүд эхлэх аж.


Үзэсгэлэнд байгууллагын 80 жилийн ойд зориулан хийсэн Г.Гантулгын цуглуулсан шувууд, ан амьтдын чихмэлийг дэглэхээс гадна ангийн нийгэмлэгийн гишүүдийн  говь нутгийн дээд амжилт тогтсоосон сонин содон эвэр багтсан аж.


1945 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэй анх байгуулагдсан Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төв 1979 онд “Орон нутаг судлах музей”, 1999 онд “Музей Сургалт Судалгааны Төв” болон өргөжжээ. Тус музей нь үзвэрийн зургаан танхимтай, 6000 орчим үзмэр, эд өлгийн зүйлс бүхий сан хөмрөгтэй.




Связанные новости