MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ДОРНОГОВЬ: Шинэ Цогчин сүмийг барьж ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-14 16:37:07

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Мандах сумын ЗДТГ-аас санаачлан Алхантээг багийн нутагт оршдог Жанчүв дэчинлин Өлгий хийдийг сэргээн засварлаж шинэ Цогчин сүмийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьжээ.


Өлгий хийд нь 280 гаруй жилийн түүхтэй бөгөөд тухайн цаг үедээ 1000 гаруй ламтай, говийн бүсийн томоохон хийд байжээ. Харин энэхүү хийдийг 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед устгасан байна. Дээрх соёлын өвийн газрыг сэргээн засварласнаар лам нар ном хурж сүсэгтэн олон зорчиж, ном даган баясах боломжтой болжээ.



Связанные новости