ДОРНОГОВЬ: Хугацаат цэргийн алба хаагчид халагдан ирлээ

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-10-16 14:12:45

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд хугацаат цэргийн албанд татагдан явсан эр цэргүүд өнөөдөр албаа нэр төртэй хаагаад нутагтаа ирлээ. Албаа хаагаад ирсэн цэргүүдийг аймгийн ЗДТГ, Цэргийн Штабаас хүлээн авч баяр хүргэн хүндэтгэл илэрхийлж цаашдынх нь ажил, амьдралд нь сайн сайхран бүхнийг хүссэн байна.


Мөн цэрэг эрсийн ар гэр, хань үр хүүхдүүд нь тосон уулзсан байна. Энэ удаа Зэвсэгт хүчнин болон дотоодын цэргийн ангид алба хаасан цэрэг дайчид халагдаж ирсэн юм.