ДОРНОД: Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэж байна

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2025-10-10 14:29:32

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг Дорнод аймагт  өнөөдөр тэмдэглэж байна.


“Хүүхдийн байгууллага-Хэзээд бэлхэн” баярын жагсаал Тусгаар тогтнолын талбайд  өнөөдөр өглөө болсон юм. Жагсаалд үе үеийн ахмад ажилтан, пионерууд, хүүхдийн өмнө үүрэг хүлээгч нар, хөдөөгийн 13 сум, сургуулийн төлөөлөл болон хүүхдийн байгууллагын ажилтан, сурагчдын төлөөлөл зэрэг 500 гаруй хүн оролцов.


1925 оны 5 дугаар сарын 8-ны өдөр нэрт зохиолч, нийтлэлч Д.Нацагдоржийн удирдлага дор залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” хэмээх хөдөлгөөнийг анхлан байгуулснаар Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүссэн түүхтэй.