УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасантай холбогдуулж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш 17:00 цагийн үед хуралдав.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, "Тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй байх" горимын санал гаргав. Тус санал олонхын дэмжлэг авсан тул "УИХ-ын даргын үүрэгт ажлыг хүлээлгэн өгөх тухай" түүний гаргасан хүсэлтээр санал хураалт явуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон 23 гишүүн бүгд буюу 100 хувь уг асуудлыг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтов.