Өвлийн элсэлтийн шалгалт 12 дугаар сарын 4-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136 @gmail.com
2025-10-22 12:15:01

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. 2025 оны өвлийн элсэлтийн шалгалт 12 дугаар сарын 4-ний 10:00 цагт Монгол хэл бичгийн хичээлээр эхэлнэ.

 

Мөн өдөр түүх, англи хэлний шалгалт зохион байгуулах юм. 12 дугаар сарын 5-нд хими, газар зүй, нийгэм судлал, 6-нд биологи, математик, орос хэл, 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалттай.

 

Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд бүртгүүлэх боломжгүй. Харин 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой юм.

 

Бүртгэлийг 11 дүгээр сарын 14-ний 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn сайтаар явуулж байна.



Связанные новости