ГОВЬ-АЛТАЙ: Технологийн салбарын шинэ үеийг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-22 14:44:53

Алтай, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсролын чанарыг дээшлүүлэх хөтөлбөриийг тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. 


Энэ хөтөлбөр нь багш, сурагчдын мэдлэг, ур чадварыг олон талт байдлаар дэмжих, орон нутгийн боловсролын шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэх зорилготой юм.


Хөтөлбөрийн нэг чухал дэд чиглэл нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдээллийн технологи, хиймэл оюуны талаар суурь боловсрол олгох бөгөөд аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулиудыг сургалтын зориулалттай дроноор бүрэн хангажээ.


Сурагчид эдгээр дроныг ашиглан программчлал, инженерчлэл, технологийн мэдлэгээ хөгжүүлж, улсын болон олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргаж эхэлсэн юм. Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлээд зогсохгүй, нийгэм эдийн засгийн бүхий л салбарт инновац хийх чадвартай, технологийн мэдлэгтэй иргэдийг төлөвшүүлэхэд томоохон хувь нэмэр үзүүлж байгаа тухай Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын томилолтын багийнханд онцлон танилцуулав.

Связанные новости