ӨМНӨГОВЬ: "Математик боловсролын хөгжил” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-23 14:33:34

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Математик боловсролын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд бага боловсролын багш нарын заах арга зүйн ур чадварыг ахиулах онол, арга зүйн сургалт, сурагчдын дунд "Тэгш сорилго" математикийн уралдааныг зохион байгууллаа.

 

Уралдааныг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж 15 сумын математикийн болон бага боловсролын 102 багш, сорилгод 2-5 дугаар ангийн 543 сурагч хамрагджээ.

 

Тус сургалт нь математикийн багш нарын заах арга зүйн ур чадварыг ахиулах, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, математикийн заах арга зүйг шинэчлэх, сурагч бүрийн мэдлэг, чадварыг түвшинд нь тохируулан ахиулах мөн сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг сайжруулж, хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэх зорилготой.

 


Харин бага ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Тэгш сарын сорилго-III” уралдаан нь тооцоолон бодох, логик сэтгэлгээг хөгжүүлэх, багш нарын арга зүйн ур чадварыг дүгнэн харуулах чухал ач холбогдолтой юм.

 

Уралдааны II дугаар ангийн ангилалд тэргүүн байрт Даланзадгад сумын I сургуулийн сурагч М.Сүлд, дэд байрт Даланзадгад сумын II сургуулийн сурагч Г.Хангай, Ханбогд сумын I сургуулийн сурагч О.Чингүүн, гутгаар байрт Даланзадгад сумын II сургуулийн сурагч О.Үйлстөгөлдөр, Б.Бүрэнзаяа I сургуулийн сурагч Б.Амин -Итгэл нар эзэлсэн бол III дугаар ангийн ангилалд тэргүүн байрт Даланзадгад сумын I сургуулийн сурагя Б.Эрмүүн, дэд байрт II байрт Даланзадгад сумын II сургуулийн сурагч Т.Азсүлд, Г.Төгс-Ирээдүй гутгаар байрт мөн сургуулийн сурагч Г.Саран-Эрдэнэ, Ханбогд сумын I сургуулийн сурагч БТүвшинбилэг нар эзэлжээ.

 

Харин IV ангийн ангийн ангилалд тэргүүн байрт  Даланзадгад сумын V сургуулийн сурагч Т.Анужин тэргүүлсэн бол V ангийн ангилалд Манлай сумын сургуулийн сурагч А.Цолмон түрүүлжээ.

 

Багш нарын ангилалд тэргүүн байрт Цогт-Овоо сумын сургуулийн багш Ж. Мөнх-Эрдэнэ, дэд байрт Булган сумын сургуулийн багш Э.Уранчимэг, Даланзадгад сумын III сургуулийн багш Б.Энхтуул, гутгаар байрт Цогтцэций сумын II сургуулийн багш Г.Наранцэцэг,  Ноён сумын сургуулийн багш Д.Эрдэнэчимэг, Даланзадгад сумын V сургуулийн багш Г.Өлзийтуяа нар тодорлоо.

 

Хамгийн олон медаль хүртсэн шилдэг сургуулиар Даланзадгад сумын II сургууль тодорч шилжин явах цомын эзнээр хоёр дахь жилдээ шалгарлаа. 



Связанные новости