Solana криптовалютын арилжааны санд зөвшөөрөл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-10-23 17:02:44

ХОНКОНГ, 2025 оны аравдугаар сарын 23 /Kazinform/. Хонконгийн үнэт цаас, фьючерсийн хорооноос бүс нутгийн анхны хөрөнгийн биржид бүртгэлтэй Solana криптовалютын арилжааны санд (ETF) үйл ажиллагаа явуулах зөвшөөрчээ. 


Ингэснээр Solana нь Хонконгт Bitcoin, Ethereum-ийн дараа ETF сангаар арилжаалагдах зөвшөөрөл авсан гурав дахь дижитал хөрөнгө болж байна. 


Ethereum-д суурилсан ETF-ийг 2024 онд баталсантай адил Хонконгийн зохицуулагч байгууллага АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос түрүүлж ChinaAMC Solana ETF-ийг зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл олголоо. Арилжаа 10 дугаар сарын 27-нд эхэлнэ.


Дээрх сантай ижил төстэй сангууд хэд хэдэн улсад аль хэдийн гарсан хэдий ч уг бүтээгдэхүүн нь Азид Solana-д суурилсан анхны ETF бөгөөд дэлхийн томоохон санхүүгийн зах зээлүүдийн нэг дээр гарч буй анхны ийм төрлийн бүтээгдэхүүн юм.


Хонконгт стейблкоинуудын зах зээлийг нээж буй тухай мөн өмнө нь мэдээлж байв.



Связанные новости