Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-10-26 12:18:11

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахим шуудангаар хүлээн авна.

 

Хамрах хүрээ:

Сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, соёл, урлагийн чиглэлээр судалгаа хийдэг багш, судлаач, сонирхогчид

 

Шалгуур:

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 2025 оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд гарсан сэтгүүл зүйн бүтээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судлан шинжилсэн шүүмж бичих

 

Шаардлага:

- Зохих судалгаанд үндэслэсэн байх;

- Судалгаа, шинжилгээний тодорхой аргыг ашигласан, баримтад тулгуурласан байх;

- Эрдэм шинжилгээний хэл, найруулгаар бичсэн байх;

-Эшлэл, ном зүйг “Chicago 17” форматаар хийсэн байх; (Загварыг хавсралт 3-аас үзнэ үү. https://mcari.mnuac.edu.mn/main/2780975?content=5024997)

 

Холбоо барих:

Утас: 11-369223, 94990888

Цахим шуудангийн хаяг: msuac.sbma@gmail.com

 

Шагналын сан:

- I байр - 1, Өргөмжлөл, 3,500,000 төгрөг

- II байр - 1, Өргөмжлөл, 2,500,000 төгрөг

- III байр -1, Өргөмжлөл, 1,500,000 төгрөг

 

Ерөнхий зохион байгуулагчаар СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургууль, “БАЛДОРЖ” сан, хамтран зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Гинара академи ажиллаж байна.



Связанные новости