Нийслэлийн хэмжээнд 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-10-26 17:28:33

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллаагаа явуулж буй ШТС-уудын нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.

 

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц /ШТС/ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гаргахад:

• 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

• 11 ШТС гэрээт байгууллагад өгөх хязгаартай (онцгой, эмнэлэг, цагдаа болон бусад).

• 39 ШТС нөөцгүй болж түр зогссон.

 

ААН-үүд нөөцгүй болон нөөц багассан 106 ШТС-д 1025 тонн АИ-92 авто бензин түгээлтэд гаргаад байгаа аж.

 

Связанные новости