ТӨВ: Төсөвт байгууллагуудын 2-10 насны хүүхэдтэй албан хаагч нарт хоёр цагийн цалинтай чөлөө олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Засаг даргын А/471 дугаартай захирамжаар Зуунмод сумын ЗДТГ болон харьяа төсөвт байгууллагуудын 2-10 насны хүүхэдтэй ажилтан албан хаагч нарт 10 дугаар сарын 27-ноос хоёр цагийн цалинтай чөлөөг олгоно.
Улс орон даяар боловсролын байгууллагын багш, ажилтнуудын цалин
хөлсийг нэмэгдүүлэх шаардлагын дагуу хугацаагүй ажил хаялт зарлаад байгаатай
холбогдуулан хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, төрийн албан
хаагчдын ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангаж ажиллахаар ийнхүү шийдвэрлэжээ.
Харьяа төсөвт байгууллагад Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Соёлын төв, Хот тохижуулах газар, Өрхийн эрүүл мэндийн төв, Зуунмод цэцэрлэгжүүлэлт зэрэг багтаж байгаа юм.

Ulaanbaatar