ӨМНӨГОВЬ: Өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж 87 иргэнд таван сая төгрөгийн зээл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Даланзадгад хот” хөтөлбөрийн хүрээнд 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин Даланзадгад сумын 10 багийн 87 иргэнд 5 сая хүртэл төгрөгийн дэмжлэг олгохоор болж батламжийг энэ сарын 24-ний өдөр гардууллаа.
Тус хөтөлбөрийн зорилго нь иргэдийн
өрхийн үйлдвэрлэлийг дэмжин ажлын байр бий болгож, ажилгүйдлийг бууруулах юм.
Төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр энэ онд 295 иргэн хөдөлмөр эрхлэлтийн төсөлд хамрагдаж, 279 иргэн ажлын байранд зуучлуулан орсон бөгөөд 574 иргэн ажлын байртай болжээ.
Даланзадгад сумын иргэн Ц.Баярбаатар:

-Намайг Цэрэндуламын Баярбаатар гэдэг. Би цахилгаан, гагнуур, эко жорлон болон төмрөөр бүх төрлийн эд зүйлс хийдэг.
Миний хувьд бизнесээ өргөжүүлж тоног төхөөрөмжөө сайжруулах, материалаа татах хүсэл сонирхолтой байсан. Энэ төлөвлөгөө маань биелэх боломжоор хангагдлаа. Дөчөөс дээш насны иргэдийн өрхийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр ажлууд хийж байгаад Даланзадгад сумынхаа иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Мөн төслийг минь дэмжиж санхүүжүүлэх болсон маш их баяртай байна.
Ulaanbaatar