ГОВЬ-АЛТАЙ: Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Батлан хамгаалахын сайд, аймгийн Засаг даргатай 2025 онд хамтран ажиллахаар байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүний хээрийн дадлага, сургалтыг 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Есөнбулаг суманд зохион байгуулж байна.

Орон нутгийн хамгаалалтын хээрийн дадлага, сургалтад сумдын төрийн болон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын 200 гаруй албан хаагч, Есөнбулаг сумаас 60 гаруй албан хаагч, иргэд хамрагдаж байгаа юм.
Сургалтын зорилго нь орон нутгийн түвшинд иргэдийн хамгаалалтыг хангах чадавхыг нэмэгдүүлэх, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах ур чадвар, мэдлэгийг сайжруулахад чиглэжээ.
Ulaanbaatar