ГОВЬ-АЛТАЙ: Ирэх онд хэрэгжүүлэх 30 төсөл, үйл ажиллагааг төсөвт бүрэн тусгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 2026 онд улсын төсвөөс 52.6 тэрбум төгрөгийн санхүүжилт баталжээ.
Ирэх онд тус аймагт хэрэгжүүлэх нийт 30 төсөл, арга хэмжээг улсын төсөвт бүрэн тусгаж, 52.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хуваариллаа.
Эдгээр төслүүд нь Говь-Алтай аймгийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, орон нутгийн хөгжилд бодит ахиц авчрах зорилготой бөгөөд салбар бүрд чиглэсэн ажлууд багтсан байна.
Тодруулбал, хүүхэд залуучуудын парк, сургууль цэцэрлэгийн барилга, цэргийн ангийн алба хаагчдын байр, дулааны станцын хоёрдугаар хэлхээний төсөв, ахмадын холбоо сувиллын барилга, үерийн далан гэх мэт 30 төсөл, ажлыг 52,6 тэрбум төгрөгөөр хийнэ.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar