Америкийн "Сүүлчийн өдөр"-ийн нисэх онгоц Филиппинд газарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАНГКОК, 2025 оны аравдугаар сарын 27 /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийг тээвэрлэх зориулалттай, “Сүүлчийн өдөр”-ийн онгоц гэж нэрлэгддэг “E-4B” нисэх онгоц Филиппиний Ниной Акиногийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд газардсан талаар “Inquirer” сонинд тус улсын Агаарын цэргийн хүчний мэдээллийг эш татан бичжээ.
Тус сонинд бичсэнээр, уг онгоц дээрх нисэх онгоцны буудалд ням гарагт газардаж, "түлш цэнэглэх болон багийн гишүүдийг амраах" зорилгоор шөнөжин байрласан байна. Уг онгоц ирсэн нь “ямар нэгэн өндөр албан тушаалтны айлчлалтай холбоогүй гэдгийг Филиппиний цэргийнхэн онцлоод, онгоцыг ажиглаж, техникийн үйлчилгээ үзүүлж байна гэсэн мэдээллийг өгчээ.
“Inquirer” сонинд мөн “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд ирсэн шалтгааныг дурдаагүй боловч Япон улсад хийх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлал, түүний Ази тивд хийж буй айлчлалтай давхцаж байгааг онцолжээ.
"E-4B" онгоцонд цөмийн дайралтын үед улс орныг удирдах дээд удирдлагын командын төв байрладаг бөгөөд агаарт түлшээ цэнэглэсэн тохиолдолд долоо хоногийн турш нисэх чадвартай. Онгоцны бүх тоног төхөөрөмж нь цөмийн дэлбэрэлтийн хор хөнөөлөөс хамгаалагдсан байна. АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш энэ онгоцыг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр ашиглаж байжээ.
Ulaanbaatar