БАЯНХОНГОР: 1600 гаруй багш ажил хаялтад нэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-30 09:59:49

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд аравдугаар сарын 29-ний байдлаар Баянхонгор аймгийн төвийн ерөнхий боловсролын найман сургуулийн 695, сургуулийн өмнөх боловсролын 15 байгууллагын 431 багш хугацаагүй ажил хаялтад нэгдээд байна.


Харин сумдаас ЕБС-ийн 11 байгууллагын 502, СӨБ-ийн хоёр байгууллагын 38, нийт 36 байгууллагын 1666 багш ажилтан хугацаагүй ажил хаялтад нэгдээд байгаа юм.


"Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн боловсролын байгууллагууд энэ сарын 21-ний өглөө 09:00 цагаас эхлэн ажил хаялтад нэгдэн оролцож байна. Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос хэлэлцээрийн заалтуудыг хэрэжүүлэх талаар Боловсролын яаманд удаа дараа албан бичиг, мэдэгдэл, албан шаардлага өгч орон даяар цуглаан жагсаал хийсэн боловч төр засаг хэлэлцээрээр хүлээсэн үүргээ  биелүүлээгүй тул багш, ажилтнууд хуульд заасан эрхийнхээ дагуу тэмцэл хөдөлгөөнд нэгдэж байгаа" гэдгийг Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Дорж мэдээллээ.


МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллага болох Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Боловсрол, шинжлэх ухааны яамны (хуучнаар) хооронд хийсэн 2024-2026 оны хамтын хэлэлцээрт боловсролын салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх тухай заалтууд өнөөг хүртэл хэрэгжээгүй байгааг тэрээр мөн онцлов.

Связанные новости