ДОРНОГОВЬ: Аймгийн хэмжээнд 162.8 мянган толгой мал отроор намаржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-30 10:14:30

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 10 сумын 492 өрхийн 162.8 мянган толгой мал отроор намаржиж байна.


Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй, хилийн зурваст зургаан сумын 185 өрхийн 78.5 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4 сумын 87 өрхийн 41.1 мянган толгой мал, өөр аймгийн нутагт долоон сумын 26 өрхийн 10.0 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт найман сумын 194 өрхийн 33,1 мянган толгой мал тус тус намаржиж байгаа хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Сум дундын отрын бүс нутгийн 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар тус аймгийн Алтанширээ сумын Тариачийн хэц, Иххэт сумын Өвсөн, Агийн ганц толгой, Мандах сумын Ноён номгоны хөндий, Сайхандулаан сумын Зүүн овоо, Улаанбадрах сумын Тал хонгор, Хатанбулаг сумын Номгоны хөндий орчмын 108,9 мянган га сум дундын отрын бүс нутагт 63952 толгой мал отроор нүүдэл хийх боломжтой байгаа юм.


Харин аймгийн ИТХ-ын 2020 оны 02/11 дүгээр тогтоолоор Алтанширээ, Иххэт, Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг сумын 108 мянган га бэлчээрийн талбайг сум дундын отрын бүс нутгаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.  


Связанные новости