ДОРНОГОВЬ: Өвс, тэжээлийн бэлтгэл 86.3 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн 14 сумын 4409 малчин өрхийн 1,4 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 2,6 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгаа гарчээ.
Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолоор тус аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 273 тонн бүдүүн тэжээл, 237 тонн хүчит тэжээл, сумдын нөөцөд 547 тонн бүдүүн тэжээл, 474 тонн хүчит тэжээл нийт 820 тонн бүдүүн тэжээл, 711 тонн хүчит тэжээл бэлтгэх даалгавар авчээ.
Одоогийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 824 тн бүдүүн тэжээл, 297 тн хүчит тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 527,7 тонн бүдүүн тэжээл, 70 тонн хүчит тэжээл авч, аймгийн хэмжээнд өвс тэжээл бэлтгэл 86.3 хувьтай байна.
Мал аж ахуйн салбарын
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн
газрын 56 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 06 дугаар албан даалгаврыг
сумдад хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна хэмээн аймгийн ХХААГ-аас
мэдээлэв.
Ulaanbaatar