Багш нарын цалинг 11 дүгээр сарын нэгнээс 2.8 сая төгрөгт хүргэх нь зүйтэй гэж үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-03 13:59:38

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаас "Багш нарын цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын нэгнээс 2 сая 800 мянган төгрөгт хүргэх нь зүйтэй" хэмээн үзжээ.

 

Эмч нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын нэгнээс 15 хувиар нэмэхийг дэмжиж, 2026 оны төсвийн төсөлд тусгахаар болсон байна. Ахмад настны тэтгэвэр болон халамжийн тэтгэмжийн хэмжээг ирэх оны төсвийн төсөлд анхлан 6 хувийн нэмэгдлээр тооцсон байсныг инфляцын өсөлттэй уялдуулж 8.6 хувиар нэмэхээр тооцсон аж.

 

Үүний зэрэгцээ төсөв дагаж өргөн барьсан хуулиудыг бүхэлд нь дэмжсэн байна. Мөн баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд ашиглаагүй байгаа орд газруудад олон улсын аудит оруулж, дээрх санд төвлөрөх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж. 


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхний мэдээллийг сонссоны дараагаар энэхүү шийдвэрийг бүлгийн гишүүд олонхоороо дэмжсэн" хэмээн ярилаа.

Связанные новости