ОРХОН: “Бүх хайраа гэр бүлдээ” төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-04 12:16:38

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд олон нийтийн оролцоонд түшиглэн гэр бүлийн хөгжил, оролцоог дэмжих зорилготой “Бүх хайраа гэр бүлдээ” төслийг хэрэгжүүлнэ. 


Төслийн ажлын хэсгийн Гэр бүл судлаач, доктор (Ph.D) Б.Оюун-Эрдэнэ хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

 

Уулзалтын үеэр судалгаанд суурилсан төслийн зорилго, хэрэгжилтийн чиглэл, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулж, гэр бүлийн үнэ цэн, харилцаа, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар оролцогчид санал бодлоо солилцлоо.


Төслийг хэрэгжүүлснээр гэр бүлийн харилцаа, оролцоо, хүүхдийн хөгжилд эерэг өөрчлөлт гарч, гэр бүл төвтэй нийгмийн орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.


Связанные новости