ӨВӨРХАНГАЙ: Академич Б.Ринчен 1957 онд Эрдэнэзуу хийдэд зочилж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-05 17:28:38

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/.  Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн Б.Ринчен 1957 онд Эрдэнэзуу хийдэд МУИС-ийн багш нартай зочлон ирж байжээ.


Тухайн үеийн гэрэл зураг, тэмдэглэл зэрэг нь өдгөө Эрдэнэзуу музейн архивт буй “Сэтгэгдэлийн дэвтэр”-т хадгалагдан үлдсэн байна.


Эрдэнэзуу хийдийг 1965 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 441 дүгээр тогтоолоор улсын зэрэглэлтэй Шашны түүхийн музей болгосон юм. Тус музей нь Монголын уламжлалт бурхан шашин, соёлын түүхэн үнэт дурсгалыг хадгалан хамгаалах, сэргээн хөгжүүлэх зорилготойгоор найман сүм болон үзэсгэлэнгийн үзмэр үзүүллэгээ дэглэн олон нийтийн хүртээл болгож байна. 






Связанные новости