БАЯНХОНГОР: Нийт нутгаар 15 см хүртэл цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд өчигдөр хур тунадас орж, нийт нутгаар цасан бүрхүүл тогтлоо.
Аймгийн УЦУОШТ-ын Өртөө, харуулын мэдээгээр цасны зузаан Заг сум 15 см, Баянхонгор болон Галуут сум 12 см, Хуучинжинст сум 11 см, Байдраг сум 10 см цасан бүрхүүлтэй байна. Харин Бөмбөгөр сум 8 см, Шаргалжуут тосгон 7 см, Богд болон Эрдэнэцогт сум 6 см, Бууцагаан сум 5 см, Шинэжинст болон Хүрээмарал сум 4 см, Баянцагаан, Баянговь, Баян-Өндөр сум 3 см, Баянбулаг, Баацагаан, Гурванбулаг сум 2 см, Баянлиг сум 1см цасан бүрхүүл тогтжээ.
Баянхонгор аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар говийн нутагт 0-2 мм, бусад нутгаар -2-4 мм ордог бол агаарын температур ОЖД-аар Хангайн уулархаг нутагт -12-18 градус, говийн нутгаар -2-8 градус, бусад нутгаар -4-8 градус хүйтэн байдаг. Энэ сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Ulaanbaatar