Их нууруудын хотгор говийн өмнөд хэсгээр +6 градус дулаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-11-09 10:20:36

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр  өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.


Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -9--14 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4--9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1-+6 градус, бусад нутгаар -4-+1 градус дулаан байна.


Ихэнх нутгаар цаг агаар энэ сарын 9, 10-нд тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

Связанные новости