ӨНӨӨДӨР: “Монгол Улсын нийтийн эрх зүй” номын нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
08:30 цагт: НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Дулаан гэр, эрүүл ирээдүй” төслийг танилцуулах зөвлөгөөн Новотел зочид буудалд болно.
08:30 цагт: “Камерын хяналт, аюулгүй байдал:
Халдашгүй, чөлөөтэй байх эрх” хэлэлцүүлэг ХЗДХЯ-нд болно.
09:30 цагт: Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтарсан “Шүүхийн захиргааны үндсэн чиг үүрэг, түүний хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг Хуульчдын ордонд болно.
10:00 цагт: УИХ-ын байнгын
хороодын хуралдаан болно.
11:30 цагт: “Монгол Улсын нийтийн эрх зүй” номын нээлт ШУА-ийн Чуулганы танхимд болно.
-Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
-Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.
-Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан “Бидний хооронд” үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл "Улаан гэр" галерейд гарч байна.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-МУСГЗ П.Цэгмидийн "Би..." шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 17-ныг хүртэл гарна.
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.
-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.
-Буудлагын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл болно.
Хилийн чанадад:
-Египетийн Каир хотод буудлагын ДАШТ үргэлжилж байна.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Сэлэнгэ: Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийг сурталчлах хүрээнд иргэд олон нийтийн дунд "Асуулт хариултын танин мэдэхүйн цахим контент" бүтээх, Өндөр гэгээн Занабазарын "Ном товхимлын үзэсгэлэн" энэ сарын 13-ныг хүртэл гарна.
-"Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах"
удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-нийг хүртэл зохион
байгуулж байна.
Өмнөговь: МЗЭ, МСНЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын "Үзэсгэлэнт говь" цаасан барын үзэсгэлэн "Говийн байгаль" түүхийн музейд энэ сарын 14-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Ulaanbaatar