БАЯНХОНГОР: Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эрсдэлийн харилцаа холбоог сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Зоонозын шалтгаант халдварт өвчний үеийн эрсдэлийн харилцаа, холбоо, олон нийтийн оролцоо, стандарт ажиллагааны журам танилцуулах сургалтыг Баянхонгор суманд зохион байгууллаа.
"Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” (EPIC) төсөл Хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад хэрэгжиж буй. Төслийн хүрээнд аймаг бүрд Засаг даргын захирамжаар Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эрсдэлийн харилцаа холбооны багийг бүрдүүлээд байна. Тус сургалтад аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Цагдаагийн газар болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон байна.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй FHI-360 ОУБ нь уг төслийг дэлхийн 50 гаруй улс оронд хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсад EPIC төслийг ДЗМОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Монгол Улс нь Төв Азийн бүсэд хамрагддаг бөгөөд тус бүсийн орнуудаас боом өвчний дэгдэлт, эрсдэл гарсан үед туршлагатайгаар ажиллах чадвартай гэдгээрээ онцлогтой. Иймээс уг төсөл Монгол Улсад, тэр дундаа Хангайн бүсийн гурван аймагт хэрэгжих боломжтой юм.
Тус төсөл нь Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт эрсдэлийн харилцаа холбооны багийг бий болгож, чадавхжуулах чиглэлээр гурван шат дараалсан сургалтыг зохион байгуулж байна.
ДЭМБ-аас халдварт өвчнийг шавж болоод бусад төрлийн дамжуулагчид амьсгалдаг агаар, уудаг ус, гишгэж буй газар шороогоор дамжин эсвэл шууд ба шууд бус хавьтлаар хүн ба амьтнаас хүний бие махбодод орж үүсгэдэг өвчнийг халдварт өвчин гэж тодорхойлсон байдаг. Орчин цагийн мал эмнэлгийн шинжлэх ухаанд мал, амьтны дунд халдварладаг 300 гаруй өвчин байдгаас 160 орчим нь мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын халдварт өвчин юм. Зоонозын халдварт өвчин гэдэг нь зэрлэг болон гаршуулсан амьтан, мал, бусад цус сорогч шавжаас хүнд халдварладаг халдварт өвчнийг хэлдэг.

Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar