ХӨВСГӨЛ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас 3 авто машин нуурын мөсөнд цөмөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цас орж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үед Түнэл сумын 1-р багийн нутаг Цэнгэл нуурт суудлын 2 автомашин, 1 ачааны машин нуурын мөсөнд цөмөрсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраас 3 машин, 16 алба хаагч, сумын онцгой комиссын 6 албан хаагч орон нутгийн иргэдтэй хамтран шуурхай ажиллаж ачааны авто машиныг татан гаргасан байна.
Харин мөс нимгэн байгаа тул 2 жижиг авто машиныг мөс бүрэн зузаарсны дараа гаргахаар болсон байна.
Иймээс нуурын
мөс хүн, машин даах хэмжээнд хараахан хөлдөөгүй байгаа тул тээврийн хэрэгсэлтэй
мөсөн дээгүүр явахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг
Хөвсгөл аймгийн ОБГ-аас зөвлөж байна.



Связанные новости
Ulaanbaatar