АИ-92 шатахуун 122 вагон цистерн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-18 10:38:46

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд АИ-92 шатахууны хомсдол өчигдөр оройноос хойш дахин үүсэж, иргэд шатахуун түгээх станц дээр дугаарлаж эхэлсэн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийг яамнаас өнөөдөр өглөөний 07:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байгааг мэдээлэв.


Тодруулбал, дизелийн түлш 104, АИ-92 шатахуун 122, АИ-95 шатахуун 7 вагон, онгоцны түлш хоёр, пропан ес, бутан 11, газ нэг вагон байгаа аж. Тиймээс шатахуун хомсдох учиргүй гэдгийг албаныхан хэллээ.


Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр нийслэлд АИ-92 шатахуун 2590, орон нутагт 2800 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин дизелийн түлш литр тутамд 3365 төгрөг хүрч 1.3 хувиар өссөн байна.

Связанные новости