ХОВД: “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр ирэх онд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Хар-Ус нуур юм.
Тус нуурыг түшиглэн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай.
Баярын үйл ажиллагаа ирэх онд болно. Одоогоор Ховд аймгийн ЗДТГ, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын баг байгуулж, "Мөнгөлөг шагшуурга" мөсний баяр зохион байгуулах хугацаа, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө зэргийг боловсруулахаар ярилцаж байна.
Нэн ховор амьтны жагсаалтад орсон борцгор хотон шувуу зусаж, үр төлөө авдаг цорын ганц өлгий бол Хар-Ус нуур юм.
Иймд зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нуурт өндөглөдөг борцгор хотон шувууг хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлах, олон угсаатны өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэхээр тус баярыг анх 2009 онд байгаль хамгаалагчид, малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачлагаар эхэлж байсан түүхтэй.
Үүнээс хойш мөсний баярыг есөн удаа зохион байгуулжээ.
Связанные новости
Ulaanbaatar