ӨМНӨГОВЬ: Мэргэжлийн болон техникийн боловсрол чиглэлээр 274 суралцагч сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-11-19 14:28:04

Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Полтехникийн коллежийн суралцагчид дадлагын тайлангаа энэ сарын 11-ний өдөр хамгааллаа.

 

Тус сургуулийн мэргэжлийн боловсрол сургалтын хоёрдугаар ангийн 13 мэргэжлийн 254 суралцагч, техникийн боловсрол сургалтын 2 мэргэжлийн 20 суралцагч нийт 274 суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийжээ.

 

Суралцагчид онолын мэдлэгээ үйлдвэрлэл дээр дадлагажиж туршлага хуримтлуулах, шинэ мэдлэг олж авах, үйлдвэрийн техник, технологитой харилцах, сургуулийн орчноос ажил олгогч, мэргэжлийн инженер техникийн ажилтантай хамтран ажиллах зэрэгт суралцах зорилгоор 141 аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэр, үйлчилгээ, хувь хүний цехэд үйлдвэрлэлийн дадлагад гарч сурсан мэдсэнээ тайлагнасан юм.

 

Тайлан хамгаалсан суралцагчдын үнэлгээг нэгтгэж чадамжтай болон хараахан чадамж эзэмшээгүйгээр нь дүн шинжилгээ хийж, дадлагажигчийн, ажил олгогчийн дадлагын үеийн сэтгэл ханамжийн судалгаанд суурилан тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөр, агуулгад өөрчлөлт оруулах, шинэчлэл хийх зорилготой юм.




Тус коллеж нь жилд 170-180 гаруй суралцагчийг төгсгөдөг. Түншлэгч байгууллагуудтай хамтран 70.4 хувь нь ажилд зуучлуулан орж чаддагаараа давуу талтай. 


Суралцагчид дадлагын тайлангаа 90 гаруй хувьтай хамгаалжээ. 

Связанные новости