ТӨВ: Үсчин, гоо сайханч, хумс засалчдын анхдугаар тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-11-19 16:02:32

Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/.Neon face” үсчин, гоо сайханч, хумс засалчдын аймгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 11 дүгээр сарын 18-нд Зуунмод суманд боллоо. 


Тэмцээнд 7 баг оролцож, сонгогдсон эмэгтэй модель дээр неон өнгөнүүдийн хослолыг амилуулсан юм.


Тэмцээний эхний хэсэгт хумсны уусалттай будалт, дараагийн хэсэгт нүүр будалт хийсэн бол сүүлийн хэсэгт үсний задгай самналт, хөнгөн ороолт зэргийг хийж, неон өнгийг нүүр, үс, хумсанд бүрэн уусгасан бүтэн коллекц гаргасан нь шинэлэг болж байгааг мэргэжлийн шүүгчдийн зүгээс онцолж байв.


Хумс засалтын төрөлд “Төв” салоны маникюр артист Ц.Цэнд-Аюуш тэргүүн байр эзэлсэн бол гоо сайхан, нүүр будалтын төрөлд “Хатан зөгий” салоны гоо сайханч Д.Хүсэхбаяр тэргүүн байр эзэлжээ.


Үсчин төрөлд “888” салоны үсчин Н.Цэлмэг тэргүүн байр эзэлж, багийн нийлбэр дүнгээр “Хатан зөгий” салоны хамт олон шилдгийн шилдгээр шалгарч цом, 1 сая 500 мянган төгрөгийн эзэд боллоо.


Үсчин, гоо сайханч, хумс засалчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, уран сэтгэмж авхаалж самбааг сорих, улсын аваргын тэмцээнд оролцуулах, дэлхийн загварын чиг хандлагыг сурталчлах зорилготой энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр онцолж байв. 




Связанные новости