ДОРНОД: Цагаан-Овоо сум мал төхөөрөх байгууламжтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд мал төхөөрөх газар байгуулагдсанаар 20-45 иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангаад байна. "Интерлакин вест" ХХК, "Далибарай" ХХК энэхүү стандартын шаардлага хангасан мал төхөөрөх газрыг нээжээ.
Энэхүү байгууламж нь өдөрт 1000-1200 бог, 100 бод мал төхөөрөх
хүчин чадалтай.
Малчдаас аймгийн төвийн
үнэ өртгөөр мал, мах худалдан авч Улаанбаатар хотын хүчит шонхор зах,
худалдааны төвүүдэд нийлүүлж байгаа юм.
Мал төхөөрөх газарт хөрш зэргэлдээ Баян-Уул, Баяндун, Сэргэлэн сум болон Хэнтий аймгийн Норовлин сумын малчид мал мах нийлүүлж байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
2 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Ulaanbaatar