ДОРНОД: Усан бассейн бүхий спорт цогцолборыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-19 16:48:49

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд усан бассейн бүхий спорт цогцолборын нээлт энэ сарын 23-нд болно.


Улсын төсвийн 17.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3200 м.кв талбай бүхий спорт ордон, усан бассейны барилгын ажлыг “Эх бүрдэн” ХХК гүйцэтгэжээ.

 

800 хүний суудалтай спорт заал, бөхийн төрлүүд, бокс, бялдаржуулах болон хурлын танхимтай. Усан бассейнд ажиллах хүний нөөц одоогоор бэлэн биш учраас энэ жилдээ спорт заалуудыг ашиглана. Тус ордонд аймгийн БТСГ үйл ажиллагаа явуулна. Харин одоо ашиглаж байгаа спорт заалыг Хүүхдийн спортын төв болгон тохижуулахаар төлөвлөж байна гэж БТСГ-аас мэдээлэв.

Связанные новости