БУЛГАН: Эг голд 2745 горхи, 165 гол цутгадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-21 19:36:45

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Эг голын савд 2745 горхи, 165 гол цутгадаг. 


Дэлхийн хамгийн цэнгэг уст Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол бөгөөд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Түнэл, Эрдэнэбулган, Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр сумын нутгаар дамжин 512 км урсаж Сэлэнгэ мөрөнд нийлж улмаар Байгал далайд цутгадаг бөгөөд гадагш урсдаг цорын ганц гол юм.

 

Эг гол нь далайн түвшнээс дээш дунджаар 1645 м өндөрт оршдог бөгөөд тул, цурхай, хадран, соом гээд агнуурын ач холбогдолтой загас ихтэй.


Эг голын дундаж урсгалын хурд Хатгал орчимд 23,8 м/сек, Алаг-Эрдэнэ орчимд нэлээд багасах ба харин Эрдэнэбулган сум орчимд 26,6 м/сек, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай баг орчим 99,2 м/сек хүрдэг. Голын ёроол хайрга чулуун хурдастай, зарим огцом уналттай хэсэгт харгиа бий. Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ нь зуны хур бороотой үеэс бага байна. Голын дундаж өргөн 20-150 м, дундаж гүн 0,3-3,5 м, урсгалын хурд 0,6 м/сек байна. 

 




Связанные новости