Төрийн далбааг мандуулж, есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-21 09:51:02

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ.


Төрийн тугийг цэнгүүлэхэд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бүрэлдэхүүн, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид оролцож, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэв.


Төрийн есөн хөлт Их цагаан тугийг жилд хоёр удаа цэнгүүлдэг уламжлалтай. Тодруулбал, жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”, мөн долоодугаар сарын 10-нд Төрийн ордноос гарган цэнгүүлдэг юм.

























Гэрэл зургуудыг Б.Чадраабал






Связанные новости