ӨНӨӨДӨР: “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-27 07:17:42

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


9:00 цагт: Хүний эрхийн үндэсний комиссоос “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны үр дүн, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг "Холидэй Инн" зочид буудалд зохион байгуулна.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: Буриадын соёл өв уламжлалыг хөгжүүлэх сангаас Нийслэл өргөөг гамингаас чөлөөлсний 105 жилийн ойн хүрээнд Л.Цэвээновын онол практикийн талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Улс төр ба Үндсэн хууль” уулзалт, хэлэлцүүлгийг Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулна. 

15:00 цагт: “Бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг вэ” сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл хүргэх, танилцах үйл ажиллагаа ХУД-ийн АПУ компанийн үйлдвэрт болно.  


Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.


Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл үйл+үүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

-Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.  

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн "Бий контемпорари арт галерей"-д энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. 

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн "Бий контемпорари арт галерей"-д энэ сарын 30-ныг хүртэл гарна. 


Урлаг соёлын тоглолт:

-"Гэм зэм" постдрамын жүжгийг Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 30-ныг хүртэл толилуулж байна.


-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна. 

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна. 

Хилийн чанадад: 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Өвөрхангай: "Өвлийн идэш" үзэсгэлэн худалдааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.

Связанные новости