ЗАВХАН: 30 сурагч иргэний андгай өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-27 13:16:28

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 МОНЦАМЭ/. Завхан аймагт иргэний андгай өргөх ёслол болж, аймгийн 16 настнуудын төлөөлөл 30 суралцагч оролцлоо.


Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг 23 дахь жилдээ улсын хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг.


Иргэний андгай өргөх ёслолд оролцсон сурагчид “Үнэн шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй” иргэн байхаа андгайлж, 30 суралцагч иргэний үнэмлэхээ гардан авлаа.


Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Бадамсүрэн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Сүхбаатар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Пагмаа нар оролцож баяр хүргэн, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлдэг идэвхтэй, хариуцлагатай иргэн байхыг уриаллаа гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв. 




Связанные новости