АҮЭБЯ: Энэ сард 190 гаруй мянган тонн шатахуун импортолно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Шатахуун импортлогч компаниуд 12 дугаар сард АИ-92 шатахуун 62660 тонн, дизель түлш 129.240 тонн, АИ-95 шатахуун 1560 тонн худалдан авахаар захиалсан талаар АҮЭБЯ-наас мэдээлэв.
Ингэснээр 193.460 тонн шатахуун импортлох аж. Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолж байна. Нийт шатахууны 95 хувийг ОХУ-аас худалдан авч байгаа бол үлдсэн хувийг БНХАУ эзэлж байгаа юм.
Мөн арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд АИ-92 шатахуун 4597 тонн, дизель түлш 9.260 тонн буюу 13.857 тонн шатахуун импортлоод байна.
Төмөр зам дээр 179 вагон АИ-92 шатахуун, 366 вагон дизель түлш байгаа аж.
Ulaanbaatar