ГОВЬ-АЛТАЙ: Нүүдлийн номын санг ерөнхий боловсролын сургуулиудад ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-03 15:45:15

Говь-Алтай, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн “Жангар” нийтийн номын сангаас Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулиудад энэ сарын 2-15-ныг хүртэл өвлийн нүүдлийн номын санг зөөврөөр ажиллуулна. 


Зөөврийн номын сангийн үйлчилгээгээр:

-ЕБС-ийн сурагчдын заавал унших номуудыг сургуульд нь байрлуулж үйлчилнэ

-Шинэ уншигчийн карт олгоно

-Ном олгож үйлчилнэ

-Шинэ номын үзэсгэлэн 

-Уншихыг хүссэн номын санал асуулгыг авна.


Хүүхэд багачуудыг номд дуртай болгох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрүүлэхэд чухал алхам болох юм гэдгийг “Жангар” номын сангаас мэдээлэв.


Ил номын сан анх нэг орон тоо, 200 номтойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өдгөө 16 хүний бүтэц, бүрэлдэхүүнтэй 1800 байнгын уншигч бүртгэж, 20000 ирцэд 40000 номоор үйлчилж байна. Сан хөмрөг бүхий үндсэн фонддоо дотоод, гадаадын зохиолчдын зохиол бүтээл, уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, үлгэр тууль, түүх дурсамж, эрдэм шинжилгээ, цахим сонсдог, тусгай хэрэгцээний ном, өдөр тутмын сонин сэтгүүл зэргийг  ашиглаж байгаа ажээ.


Связанные новости