ХӨВСГӨЛ: Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ онд Хөх сувд мөсний баяр, Цаа цасны баяр, Цаатан фестиваль, Даль цэцгийн баяр, Монгол бөхийн баяр, Сарлагийн баяр зэрэг аялал жуулчлалын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан.
Энэ үеэр 286 иргэн, аж ахуйн нэгж хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, морин чарганы үйлчилгээг жуулчдад хүргэж нэг тэрбум төгрөгийн орлого олжээ.
Өнөөдрийн байдлаар хоймор нутагт 157562 гадаад, дотоодын жуулчин ирсэн байна.
Жуулчдад зориулан соёл урлаг, спортын 30 гаруй үйл ажиллагааг зохион байгуулж
Хөвсгөл нутгийн өв соёлыг сурталчилсан байна.



Ulaanbaatar