ДОРНОГОВЬ: Хурдан тэмээний уралдаанд 200 гаруй тэмээчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-05 15:16:04

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн баруун бүсийн хурдан тэмээний уралдаан Хөвсгөл суманд арванхоёрдугаар сарын 1-нд боллоо.


Тэмээн сүргийн онцлог сайхныг хүмүүст хүргэх, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сумын ЗДТГ-аас малчид иргэдтэй хамтран зохион байгуулсан тус уралдаанд есөн сумын 200 гаруй тэмээчин болон тэмээ сонирхогчид оролцлоо.


Торомны уралдааны тэргүүн байрт Алтанширээ сум О.Эрдэнэбатын хар тором, хурдан тайлагны уралдаанд Улаанбадрах сумын Д.Золжаргалын ягаан хурдалжээ. Харин хурдан атны уралдааны тэргүүн байрт Эрдэнэ сумын Ц.Баттөрийн улаан шалгарав. Шилмэл ингэ шалгаруулахад тэргүүн байрт Хөвсгөл сумын Л.Нямдоржийн улаан ингэ шалгарсан бол тэмээн поло тэмцээнийн тэргүүн байрт Зүүнбаянгийн Ц.Баярхүү ахлагчтай баг шалгарчээ.


Мөн хурдан тэмээний уралдаанд зориулсан "Тэмээний тухай" дууны уралдаанд нийт таван сумын 20 ардын авьяастан оролцлоо. Тэргүүн байрт Айраг сумын ардын авьяастан Б.Отгонтөгс, удаах байрт Айраг сумын ардын авьяастан Т.Атар, гутгаар байрт Хөвсгөл сумын ардын авьяастан О.Дуламханд шалгарсан байна.



Связанные новости