Гадаадын иргэний оршин суух хэвлэх, олгох цэгийн тоог нэмжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын төв салбарт олгодог гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг өнгөрсөн оноос Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож эхэлсэн.
Тэгвэл гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйлчилгээний цэгийг нэмж, “Мишээл төв” нэг цэгийн үйлчилгээний төв, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрладаг ГИХГ-ын Өмнөд бүс дэх газраар дамжуулан оршин суух үнэмлэхийг хэвлэж, олгохоор болжээ. Ингэснээр уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээний цахим системээр гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт гаргахдаа дээрх гурван газарт хандахаас гадна өөрөө хэвлэх киоск машин сонголтоос сонгон үйлчлүүлэх боломжтой аж.
Гадаадын иргэн,
харьяатын газар 2025 онд 74 мянга гаруй оршин суух үнэмлэх хэвлэж олгосон
бөгөөд өнгөрсөн оныхтой харьцуулахад 25.5 хувиар өсжээ.
Ulaanbaatar