ТӨВ: Урьдчилан сэргийлэх үзлэгт 1948 хүүхэд хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ он гарсаар 1948 хүүхэд буюу 92.6 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Тухайлбал, зүрхний үзлэгт 1914 хүүхэд хамрагдсанаас 373 хүүхэд эмгэг өөрчлөлттэй 373 гарчээ.
Хоёрдугаар шатны үзлэгийг
аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэ, Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд
зургаадугаар 10-19-ний өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан байна. Үзлэгт 266 хүүхэд хамрагдсанаас 33 хүүхдэд зүрхний эмгэг илэрсэн байна. Тухайн хүүхдүүдээс 21 хүүхдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтад авч, 12
хүүхдийг ЭХЭМҮТ-ийн хяналтад шилжүүлсэн байна.
Түүнчлэн Япон, Монголын хүүхдийн зүрхний эмч нарын хамтарсан үзлэгийг наймдугаар сарын 9-15-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д зохион байгуулж 2 хүүхэд зүрхний катетр эмчилгээнд оржээ..
Ulaanbaatar