БАЯНХОНГОР: Орчин үеийн стандартыг хангасан өргөтгөлтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 640 хүүхдийн сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа.
Соого сейко сургуулийн барилга нь анх 320 хүүхдийн хүчин чадалтайгаар, Япон улсын Ойта мужийн найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Найрамдал нэртэйгээр барьж байсан юм.
Өнөөдрийн байдлаар тус сургуульд 1100 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа бөгөөд шинэ барилга ашиглалтад орсноор 2 ээлжээр хичээллэж, хүүхдэд ээлтэй сурч боловсрох таатай орчин бүрдэж байна.
Барилгын зураг төслийг "ЦЭСДА" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Хөх бүрдний эх" ХХК гүйцэтгэжээ. Тус төсөл 2024-2026 оны хооронд шилжин хэрэгжихээр улсын төсөвт хөрөнгө оруулалт батлагдсан бөгөөд гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр энэ онд ашиглалтад оруулж байгаа юм.
Ulaanbaatar