Харилцан тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-12-08 18:55:37
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австри улсын Вена хотноо арванхоёрдугаар сарын 4-5-нд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Сайд нарын зөвлөлийн 32 дугаар уулзалтад оролцох үеэр Бүгд Найрамдах Словени Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын сайд Таня Файонтай Вена хотноо уулзав.


Уулзалтын үеэр талууд Монгол, Словенийн харилцаа идэвхтэй өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглэж, Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарын 2024 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохирсон олон асуудлыг цаашид тууштай хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


Түүнчлэн хоёр болон олон талт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, хөрөнгө оруулалт, ойн аж ахуй, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцов.

Связанные новости