ӨНӨӨДӨР: “Хүний эрхийн форум-2025” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-10 07:19:48

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал- 


Ардчилал, хүний эрхийн өдөр тохиож байна 


08:00 цагт: Засгийн газрын хуралдаан болно.

08:30 цагт: онгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

09:00 цагт: “Хүний эрхийн форум-2025” "Блю скай" зочид буудалд болно. 

09:00 цагт: “Их түмэн санаачлага” хөтөлбөрийн аялал жуулчлалын зөвлөлийн 16 дугаар уулзалт “Новотел” зочид буудалд болно. 

10:00 цагт: “Монголын ардчилсан хувьсгалын үр дүн, ололт, сорилт, өнөөгийн байдал, цаашдын төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал  МУИС-ийн төв байранд болно.
10:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно. 
17:00 цагт: Спортын салбарын шилдгийг тодруулах "Бөртэ чоно-2025" наадам "Чингис" зочид буудалд болно.

-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авна.

-Монгол Улс, Румын Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Румыны кино өдрүүд”-ийг энэ сарын 11-ныг хүртэл зохион байгуулна. 

онгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд энэ сарын 12-нийг хүртэл зохион байгуулна.

-Хүүхэд хамгааллын Асуудал-шийдэл сарын аяныг энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.

-Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.


Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.


Үзэсгэлэн:

-Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарын хамтарсан “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл “Монгол арт галерей"-д гарна.

-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарч байна.

“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.

 -“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.


Хилийн чанадад: 

-Лондон хотноо үйл ажиллагаа явуулдаг "Мандхай" кашмер брэнд 2025 оны "Намрын хэмнэл" гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.

-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочдийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Связанные новости