Спортын салбарын шилдгүүдийг өнөөдөр тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол “Чингис” зочид буудалд өнөөдөр болно.
2003 оноос эхлэлтэй тус наадмаар шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, баг, паралимпын тамирчин, холбоо, дасгалжуулагч, шүүгч, спортын сэтгүүлч, танхим, зөвлөл, ивээн тэтгэгч, зүтгэлтнийг тодруулахаас гадна “Оны онцлох Бөртэ чоно” шагналыг олгох юм. “Оны онцлох Бөртэ чоно” шагналыг хоёр дахь жилдээ гардуулах аж.
Тэгвэл шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин,
шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын
сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн “Бөртэ чоно”-д эрэгтэй 11, эмэгтэй 12 тамирчин
амжилтаараа нэр дэвшсэн байна.
Үүнээс гадна “Шилдэг шүүгч”-д 13, “Шилдэг дасгажуулагч”-д есөн нэр дэвшигч өрсөлдөж
байгаа юм.
Связанные новости
Ulaanbaatar