Трампын хөрөгтэй зоос гаргахыг эсэргүүцэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /FOX Business/. Ардчилсан намын сенатчид Сангийн яаманд Дональд Трампын хөрөгтэй нэг долларын зоос цутгахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх гэж байгаа талаар FOX Business суваг мэдээлжээ.
Орегон муж улсаас сонгогдсон сенатч Жефф Меркли болон Невада муж улсын сенатч Кэтрин Кортес Масто нар “Авлигатай тэмцэх тухай хууль” нэртэй шинэ хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байна. Энэхүү хуулийн төсөлд “Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан эсэн мэнд байгаа хүмүүсийн эсвэл одоогийн Ерөнхийлөгчийн хөрөг бүхий” зоос цутгахыг засгийн газарт хориглохоор тусгажээ.
Трампын хөрөг бүхий 1 долларын зоосыг АНУ байгуулагдсаны 250 жилийн ойд зориулан цутгахаар төлөвлөж байсан юм. Гэхдээ эцсийн загварыг одоогоор гаргаагүй байна. Туршилтын загвар дээр Трампыг Америкийн далбааны өмнө гараа атгаж өргөсөн байдалтайгаар дүрсэлсэн нь өнгөрсөн онд Пенсильванид болсон халдлагын үеэр хамгаалалтын албаныхан түүнийг тайзнаас буулгаж байхад авсан зурагтай төстэй байна.
АНУ-ын Сангийн яам 1 долларын зоосыг цуглуулгын зориулалттаар цутгах эрхтэй. АНУ-ын мөнгөний ордны мэдээлснээр, хамгийн их борлуулалттай дурсгалын зоос нь 1986 онд цутгасан "Эрх чөлөөний хөшөө" зоос бөгөөд 15.5 сая ширхэгийг худалдаалжээ.
Связанные новости
Ulaanbaatar