Онцгой байдлын алба хаагчид долоон настай хүүг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-19 12:53:15

НОБГ-ын алба хаагчид өчигдөр буюу энэ сарын 18-нд орон сууцны 2 давхраас унах гэж байсан 7 настай хүүг аварчээ.

Өчигдөр Баянгол дүүргийн  4 дүгээр хороо, 3 дугаар байрны 1 дүгээр орц 2 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч шуурхай ажиллаж, 7 настай М цонхны тавцан дээр гарсан байсныг аюулгүй болгон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөв.

Мөн өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Гахайн байр гэдэг газар иргэн Б-н “Верна” загварын автомашин замын хажуу хэсэг рүү гулгаж, унах эрсдэлд орсныг Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 3 албан хаагч татан гаргаж, аюулгүй болгожээ.       

Ч.Ариунболд

Связанные новости